Хачгаар дамжих халдварын мэдээлэл сурталчилгааны 7 хоног 2019 04-р сарын 08-14 хооронд үргэлжилж байгаатай холбогдуулан 2019 оны 04-р сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн ЗӨСТ нь аймгийнхаа нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдэд хачгаар дамжих халдварын оношилгоо, эмчилгээ болон хачигт халдвараас урьдчилан сэргийлэх тухай сургалт зохион байгууллаа. Тус өдөр 133 хүнийг хачигт энцефалитын дархлаажуулалтын I тунд хамрууллаа.
Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2019.04.12