Цаг үеийн
Ажлын байрны сургалт боллоо
1031

“Хачгаар дамжих халдварын мэдээлэл, сурталчилгааны 7 хоног”-ийн ажлын хүрээнд хачигт энцефалит, хачигт боррелиоз, хачигт риккетсиоз өвчний лабораторийн оношилгооны дадлагажих сургалт Завхан аймгийн ЗӨСТ-ийн лабораторид боллоо. Уг сургалтад тус аймгийн ЗӨСТ-ийн эмч, лаборант нар хамрагдлаа. Тус сургалтаар ийлдэс судлалын оношилгооны ELISA урвалын зарчим, техник ажиллагаа, үр дүнд дүгнэлт хийх талаар мэдлэг, дадлага эзэмшиж, аймагтаа хачигт халдварын оношилгоо хийх чадавхыг бүрдүүллээ. Сургалтыг ЗӨСҮТ-ийн их эмч Б.Бямбажав удирдан явууллаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.04.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter