ЗӨСТ
“Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аян зохион байгууллаа
203

2019 оны 04-р сарын 08-12-ны өдрүүдэд Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд аймгийн төвийн зарим албан байгууллага, хувийн хэвшил, үйлдвэр үйлчилгээний томоохон төв, нийтийн эзэмшлийн гудамж талбайн мэдээллийн самбарт хачигт халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудас нааж, ард иргэд албан хаагчдад яриа таниулга хийж сэрэмжлүүлэг бүхий гарын авлага тараан ажиллалаа. Мөн Ховд аймгийн Буянт сумын нарийн гол багийн айл өрх, политехник коллежийн оюутнуудад лекц, яриа таниулга хийснээс гадна сорьц тээвэрлэх савыг дотоод нөөц бололцоогоо ашиглан шинээр хийсэн билээ. Аяны хугацаанд Ховд аймгийн Зоонозын өвчин судлаын төвийн фэйсбүүк хуудсанд хачигт халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг тогтмол байршуулан ажиллалаа.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter