Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирлын 2024 оны А/29, А/58 дугаар тушаалын дагуу “Эмнэлгийн ариутгал судлал” төрөлжсөн мэргэшлийн сургалтыг 2024 онд 2 удаагийн элсэлтээр зохион байгуулж, нийт 16 мэргэжилтнийг төгсгөсөн. Түүнчлэн 2025 оны төвийн захирлын А/84 дугаар тушаалаар 1 удаагийн элсэлтээр 3 мэргэжилтнийг амжилттай сургаж төгсгөсөн бөгөөд 2024–2025 онд нийт 19 мэргэжилтэн уг сургалтад хамрагдан төгссөн байна.




