ЗӨСТ
Ханбогд, Цогтцэций сумдад ажиллалаа
701

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв Ханбогд, Цогтцэций сумдад ажиллалаа. Ханбогд сумын 22, 29-р цэцэрлэг, 1, 2-р ерөнхий боловсролын сургууль, сум дундын эрүүл мэндийн төв зэрэг байгууллагуудад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Цогтцэций сумын Оточ уламжлалын эмнэлэг, Аг дент шүдний эмнэлэг, Мичид шүдний эмнэлэг, Нинжин эмэгтэйчүүдийн эмнэлэг, Тунгалаг хос хараа нүдний эмнэлэг зэрэг хувийн эмнэлгүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийсэн. Дээрхи сумдад нийт 13960 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн. Мөн хувийн эмнэлгүүдийн нөөцийн бэлэн байдлыг ЭМС-ын А/161 тушаалд тусгагдсан стандартын дагуу шалгаж, хамгаалах өмсгөлийг зааврын дагуу өмсөж, тайлах дадал эзэмшсэн эсэхэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа. Хувийн эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдэд зоонозын халдвараас сэргийлэх яриа таниулга хийж, санамж хуудас тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter