ЗӨСТ
Аймгийн “Нэг эрүүл мэнд” салбар зөвлөл хуралдлаа
780

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн “Нэг эрүүл мэнд” салбар зөвлөлийн ажлын хэсгийн мэргэжилтнүүдтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар зэрэг байгууллагуудын 18 мэргэжилтнүүд оролцож, аймгийн зоонозын халдваруудын тэргүүлэх чиглэлээ тогтоолоо. Мөн хэлэлцүүлэгт зоонозын халдварт өвчний өвчлөлийн талаарх мэдээлэл, байгалийн голомтын төлөв байдал, хүний өвчлөлийн мэдээ, мал амьтны өвчлөлийн өнөөгийн байдал, зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэл тогтоох арга зүйн хүрээнд мэдээлэл өгч хамтран ажиллалаа. Зоонозын халдварт өвчний тэргүүлэх чиглэлээ тогтоон өвчин тус бүрээр нь эрэмбэлэн үзэхэд дараах байдалтай байна. Тарваган тахал, боом, хачигт энцефалит, хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, галзуу, бэтэг, шувууны томуу гэх мэт нийт 21 өвчнийг эрэмбэлэн тогтоолоо.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter