ЗӨСТ
“Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аян зохион байгууллаа
585

Хачгийн улиралчлал эхэлж буйтай холбоотой “Хачгаар дамжих халдвараас сэргийлье” аянд Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв орон нутгийн “Баянхонгор телевиз”, “Өнөөгийн Баянхонгор” сонин, Баганат талбайн төв дэлгэц, “Есөн-Эрдэнэ зах”-ын узелээр олон нийтэд “Хачигт халдвараас сэргийлье” мэдээлэл, сурталчилгааг тогтмол хүргэн ажиллаж байна. Мөн хамтран ажилладаг байгууллагууд болох Нэгдсэн эмнэлэг, халдвартын тасаг, Онцгой байдлын газар, ХХААГазар, Мал эмнэлэгийн газар, БОАЖГ, зорилтот бүлэгт Политехникийн коллеж, сургууль, цэцэрлэг, “Есөн-Эрдэнэ” зах, Шөнийн зах, “Тойргийн сүү цагаан идээ” борлуулагчид нийт 290 хүнд “Хачигт халдвараас сэргийлэе” мэдээлэл сурталчилгааг хийж 290 санамж материал тараан ажиллалаа.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.04.22

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter