Хумхаа нь эгэл биет шимэгчээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох, арьс салст шарлах шинжээр голчлон илэрдэг цочмог халдварт өвчин.
Урьдчилан сэргийлэх арга хэмжээ:
- Шумуулд хазуулахаас сэргийлж:
- Шөнийн цагаар гадагш гарахдаа урт ханцуйтай өмд, цамц өмсөх;
- Шумуул дайжуулагч бодис Рейд (аэрозоль, хүж, наадлуулагч), Дихлопос, Офф (тосон түрхлэг, спирэй) зэргийг хэрэглэх;
- Гэр орондоо шумуул орохоос сэргийлэн хаалга, цонхондоо тор татах;
- Шумуул үржих нөхцөлийг таслан зогсоож, тогтонги ус байлгахгүй байх, усны савыг тагтай байлгах;
- Хумхаатай бүс нутагт зорчихдоо хумхаагийн шимэгч дарангуйлах эмийг хэрэглэх буюу нөөцлөх, голомттой бүс нутгагт зорчихоос 7 хоногийн өмнөөс хлороквин фосфатыг 500 мг-аар эсвэл мефлоквиныг 250 мг-аар 7 хоногт 1 удаа уух бөгөөд 4-өөс 6 долоо хоногийн турш эмчилгээг үргэлжлэн хийх нь хумхаагийн халдварт өртөхөөс сэргийлнэ;
- Хумхаа өвчнөөр өвчилж эдгэрснээс хойш 2 жилийн хугацаанд эмчийн хяналтанд байлгах, халуурсан тохиолдол бүрт хумхаагийн үүсгэгч илрүүлэх шинжилгээг хийж байх;
- Өвчний дээрх шинж тэмдэг илэрсэн үед харьяа эрүүл мэндийн байгууллалагад хандах хэрэгтэй.