Цаг үеийн
Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгаа хийгдэж байна
945

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Тайланд дахь Зэвсэгт хүчний анагаахын шинжлэх ухааны хүрээлэн (AFRIMS), Жорж Масоны их сургуультай (GMU) хамтран хэрэгжүүлж буй “Vector mapping of ticks and tick-borne pathogens of Mongolia” төслийн хүрээнд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгааг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Увс аймгийн зарим нутаг дэвсгэрийг хамруулан 2019 оны 04-р сарын 14-29-ний хооронд хийж гүйцэтгэлээ.

Уг төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол оронд тархсан хачгийн тархалт тогтоох болон хачгаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээг молекул биологийн аргаар нарийвчлан судлах юм.

Судалгааны ажилд дэмжлэг үзүүлж хамтран ажилласан Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл болон Нийслэлийн ЗӨСТ, Сүхбаатар аймгийн ЭМГ-ын хамт олонд талархал илэрхийлье.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.08

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter