Цаг үеийн
ДЭМБ халуун бүсийн анзаарагддаггүй өвчнүүдийн шинэ замын зураглалын талаарх дэлхийн зөвлөгөөнийг эхлүүлж байна
1137

2019 оны 04-р сарын 19. Женев

Халуун бүсийн анзаарагддаггүй өвчнүүд (ХАӨ)-тэй тэмцэх шинэ замын зураглалыг хөгжүүлэхэд хамтдаа ажиллацгаая.

ДЭМБ ХАӨ-үүдийг бууруулах, устгах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаануудыг дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, бодлого чиглэлүүдийг дэмжиж, зохицуулдаг.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн шийдвэр, ДЭМБ-ын 2019-2023 онд хэрэгжүүлэх ажлын 13 дахь ерөнхий төлөвлөгөөнүүд уялдаж байгаа бөгөөд ДЭМБ гишүүн орнуудынхаа урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээ, халамжийн үйл ажиллагаануудыг дэмжиж өргөжүүлснээр 2030 он гэхэд бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг хангана.

Дэлхийн зөвлөгөөн

ХАӨ-ийн Стратеги, Арга зүйн зөвлөх баг (Strategic and Technical Advisory Group for Neglected Tropical Diseases (STAG-NTD) )-ын 11 дахь зөвлөгөөн 2018 онд болсон бөгөөд зөвлөгөөнөөр НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн бодлогын зорилт дахь эрүүл мэндийн асуудлуудыг шийдвэрлэхэд ДЭМБ ХАӨ-үүдтэй тэмцэх дэлхийн хэмжээний шинэ зорилт, үе шатуудыг 2020 он гэхэд тогтоох зөвлөлдөх үйл явцыг эхлүүлэхийг зөвлөсөн.

ДЭМБ-ын ХАӨ-үүдийн 2012-2020 оны замын зураглалын дагуу хийсэн ажлуудын амжилт, тулгарсан асуудлуудаас үүдэн ХАӨ-ийн Стратеги, Арга зүйн зөвлөх баг 2021-2030 онд тохиолдолд суурилсан, бодитой үйл ажиллагааны чиглэлийг зөвлөж байна.

ХАӨ-ийн Стратеги, Арга зүйн зөвлөх багийн санал болгож буй зорилтуудыг 2019 оны 04-р сарын 29-30-нд Женев (Швейцари)-т болох 12 дахь хуралдаанаараа хэлэлцэхээр тохирсон.

2021-2030 онд хэрэгжүүлэх замын зураглал нь эрүүл мэндийг дэмжих, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалах Тогтвортой хөгжлийн бодлого, ДЭМБ-ын стратегийн чиглэл, алсын хараа, эрхэм зорилгыг тусгасан ДЭМБ-ын 2019-2023 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (WHO’s 13th General Programme of Work 2019-2023 (GPW13))-тэй нийцсэн байна. GPW13-ийн стратегийн тэргүүлэх гурван чиглэл нь эрүүл мэндийг бүх нийтийн хүртээл болгох, эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлыг хангах, эрүүл хүн амыг хөгжүүлэхэд оршино. Ялангуяа 2023 он гэхэд “3 тэрбум”-ыг шийдэх зорилт анхаарал татаж байна.

  • 1 тэрбум гаруй хүн эрүүл мэнд, сайхан амьдралдаа сэтгэл хангалуун болно
  • 1 тэрбум гаруй хүн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлаас хамгаалагдсан байна
  • 1 тэрбум гаруй хүн бүх нийтийн эрүүл мэндийн халамжийг хүртэнэ.

Шинжээчдийн зөвлөсний дагуу ХАӨ тус бүрээр 2023, 2025, 2030 онуудад хүрэх үр дүнг нарийн бичгийн дарга нарын газар бэлтгэж үнэлжээ.

Нутагшмал орнууд, хэрэгжүүлэгч түншүүд, хандивлагчид, сонирхогч талуудын оролцоотой цахим зөвлөгөөн (2019 оны 04-07-р сар)-ийг олон нийтэд хүртээлтэй хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Хэрэв танд асуулт байвал, үйл явцын талаар NTDRoadmap@who.int хаягаас асууж лавлана уу.

2019 оны чухал өдрүүд

04-р сарын 17. Дөрөвдүгээр сарын 29-30-нд хүлээн авсан санал асуулгын эхний үе шатыг цуглуулж, нэгтгэн STAG-NTD-д танилцуулна. Энэ хурлаас гарсан зөвлөмжийг үндэслэн цаашид нэмэлт хэлэлцүүлгийг хийх боломжтой болно.

04-р сарын 30. Сонгогдсон төслийг хоёр дахь шатны санал хүсэлтэнд тусгах болно (2019 оны 7 дугаар сарын 30 хүртэл).

08-р сарын 01. Замын зураглалын зорилго, үе шатуудыг эцэслэх болно.

Халуун бүсийн анзаарагддаггүй өвчнүүд

ХАӨ нь тахир дутуу болох, үхэх шалтгаан болохоос гадна хүний амьдралд маш их дарамт бэрхшээл болдог. Улмаар энэ бүхэн нийгэм-эдийн засгийн хөгжил, ядуурлыг бууруулах үйл явцад шууд нөлөөлдөг.

ДЭМБ-аас ХАӨ-ийн талаар хэрэгжүүлж буй ажлууд

ДЭМБ эдгээр өвчнүүдийн дэлхий дахинд учруулж буй дарамтыг багасгах арга зүйн ба стратегийн удирдамжуудаар хангадаг. Үүний тулд ядуу, эмзэг бүлгийн хүн амын нийгмийн эрүүл мэндийн хэрэгцээг тэргүүн зэргийн ач холбогдлоор нь эрэмбэлдэг. Мөн зөвлөмж, стандарт, хэм хэмжээг тогтоох; хандивласан эмүүдийг тараах ажлыг зохицуулах; ДЭМБ-ын түншлэлийн оролцоог дэмжих; улс орны түвшний чадавхийг бэхжүүлэх; эдгээр өвчнүүдийг арилгах, устгахад оролцогч талуудын оруулж буй хувь нэмрийг хөшүүрэг болгох ажлуудыг гүйцэтгэдэг.

 Олон улсын түншүүдийн тусламжтайгаар ДЭМБ нь гишүүн орнуудад боловсрол, хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, ус, эрүүл ахуй, жендэрийн тэгш байдал, эрүүл ахуй, мал эмнэлгийн нийгмийн эрүүл мэнд гэх мэт салбаруудтай нь хамтран үндэсний хяналтын хөтөлбөрүүдийг зохицуулах, нэгтгэх асуудлаар гишүүн орнуудад дэмжлэг үзүүлдэг.

Эх сурвалж: https://www.who.int/neglected_diseases/news/WHO-launches-global-consultations-for-new-NTD-Roadmap/en/

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter