ЗӨСТ
Ус, намгийн нүүдлийн шувуудын тооллого судалгаа хийлээ
754

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 05-р сарын 09-ний өдрөөс 05-р сарын 13-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр, Баянжаргалан сум, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орших нуур, Хэрлэн голын ай сав, Бүс нуур, Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламж, Туул голын ай савын дагуу ус, намгийн нүүдлийн шувуудын нүүдэллэн өнгөрөх, өндөглөх хугацаанд хаврын ажиглалт тооллогыг хийж гүйцэтгэв.

Тус хаврын ус намгийн шувуудын ажиглалт, тооллогоор нийт 5 багийн, 8 зүйлийн 4800 ус намгийн шувууд тоологдлоо. Мөн 4 цэгт газраас 22 ширхэг сангас цуглуулан сорьцыг шинжлүүлэхээр Зоонозын Өвчин судлалын үндэсний төвийн лавлагаа лобораторид хүргүүллээ.

Ажиглалт, тооллого хийх үед шувууны үхдэл зэм таараагүй бөгөөд шувуудын хөдөлгөөн, сонор сэрэмж хэвийн байв.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter