ЗӨСТ
Хачгаар дамжих халдварын тандалт шинжилгээ хийлээ
893

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 04-р сарын 29-өөс 05-р сарын 08-ны хооронд  хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандалт судалгааг Баян-Овоо, Номгон, Хүрмэн зэрэг сумдад хийж, бэлчээрийн хачиг, малын хачиг цуглуулж, малаас цус дээжиллээ. Тус тандалт шинжилгээгээр 46 хүнээс асуумж, судалгаа авч, нутгийн 250 малчин ард иргэдэд хачгаар дамжих халдвараас сэргийлэх талаар 38 удаагийн яриа таниулгыг хийж,  1131 ширхэг санамж зурагт хуудас тараалаа. Мөн хачгаар дамжих халдварыг орон нутагтаа оношлох лабораторийн чадавхыг бүрдүүлснээр 2019 оноос эхлэн хачигт риккетсиозын өвөрмөц эсрэг бие IgM тодорхойлох ийлдэс судлалын шинжилгээг өөрийн лабораторит хийж эхэллээ.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.05.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter