Цаг үеийн
МЭМАҮЭХолбооны “Хяналтын зөвлөлийн сонгуультнуудын чадавх бэхжүүлэх, туршлага солилцох сургалт-семинар” зохион байгуулагдлаа
1476

МЭМАҮЭ-ийн холбооны 2019 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний дагуу анхан шатны ҮЭ-ийн хороодын хяналтын зөвлөлийн дарга, сонгуультнуудад ‘Хяналтын зөвлөлийн сонгуультнуудын чадавх бэхжүүлэх, туршлага солилцох сургалт-семинар’-ийг Зонозын өвчин судлалын үндэсний төвийн хурлын танхимд өнөөдөр зохион байгууллаа.

Тус сургалтад МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга М.Ганхүрэл, МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Н.Отгон, гишүүн Д.Дэлгэрмаа, А.Дугармаа, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах нар нээлт хийн оролцлоо. Сургалт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж ‘МҮЭХ-ны Хяналтын хорооны үйл ажиллагаа, цаашдын зорилт’-ын талаар МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга М.Ганхүрэл, ‘Орчин үеийн ҮЭ-ийн чиг хандлага ба зохистой хөдөлмөр эрхлэлт, салбарын холбооны бодлого’ сэдвээр МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, ‘МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны 2018 оны Зөвлөн туслах үзлэгийн дүн, Хяналтын зөвлөлийн ажиллах журам’-ын талаар МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дарга Н.Отгон, “ҮЭ-ийн хороодын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавихад анхаарах асуудал” сэдвээр МЭМАҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүн Д.Дэлгэрмаа нар илтгэл тавьж , мэдээлэл өгсөн юм. Сургалтад оролцогчдод зориулан 2 байгууллагын хяналтын хорооны үйл ажиллагаанаас туршлага судлуулах зорилгоор ЗӨСҮТ-ийн тархвар судлагч эмч,ҮЭ-ийн хорооны Хяналтын зөвлөлийн дарга Ш.Агиймаа, АӨСҮТ-ийн ҮЭ-ийн хорооны хяналтын зөвлөлийн дарга, их эмч Ч.Цэрэннадмид нар 2018 онд зохион байгуулсан үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч туршлага солилцлоо. Мөн ҮЭ-ийн хороодын Хяналтын зөвлөлийн дарга нар өөрийн байгууллагтаа 2019 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөгөө боловсруулан ажиллалаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.17

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter