Цаг үеийн
“Эерэг хандлага сургалт өдөрлөг”  зохион байгууллагдлаа
2214

Зоонозын өвчин судлалын үндэсний төвд  2019 оны 05-р сарын 31-ний өдөр “Эерэг хандлага сургалт өдөрлөг” зохион байгууллагдлаа. Тус сургалтыг хүний их эмч, эрх зүйч, хууль зүйн ухааны доктор Б.Одгэрэл, сэтгэл зүйч, гэр бүл сэтгэл судлалын ухааны доктор Б.Наранбаатар, Сэтгэлгээний соёлын хүрээлэнгийн тэргүүн Б.Сосорбурам нар зохион байгууллаа. Уг сургалтаар зөрчлийн тухай хууль,  хувь хүний төлөвшил, эерэг харилцаа хандлага, амжилтад хүрэх нууц зэрэг мэдээллүүдийг өгсөн үр өгөөжтэй сургалт боллоо. Мөн хөгжөөнт тоглоом тоглуулж, хамгийн оролцоотой, хамгийн сэргэлэн  2 ажилтанг гарын бэлгээр урамшуулан, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдууулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн 4 ажилтанд хүүхэдтэйгээ “Амтатны доктор” хүүхдийн балет үзэх эрхийг бэлэглэлээ.

Эерэг хандлага түгээсэн “Эерэг хандлага сургалт өдөрлөг”-ийн хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлэн ажлын амжилт хүсье.

Нийтлэгдсэн огноо: 2019.05.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter