ЗӨСТ
Читийн тарваган тахал эсэргүүцэх станцтай хамтран ажиллалаа
789

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв болон ОХУ-ын Өвөр Байгалийн Читийн тарваган тахал эсэргүүцэх станцын мэргэжилтнүүдийн хамтарсан  уулзалт 2019 оны 06-р сарын 05-ны өдөр боллоо. Тус уулзалтын хүрээнд тарваган тахал өвчний тандалт шинжилгээг хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт хамтран гүйцэтгэх тухай хэлэлцлээ.

Уулзалтыг Читийн тарваган тахал эсэргүүцэх станцын дарга Мошкин Александр Борисович удирдан зохион байгуулсан ба Эрхүү хотын Сибирь, Алс Дорнодын тарваган тахал судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн Зоопаразитологийн тасгийн эрхлэгч, тус хүрээлэнгийн нян судлагч, Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга, эмч нар мэдээлэл танилцуулав.

Уулзалтын үр дүнд Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Цагаан чулуут орчимд тарваган тахлын хамтарсан тандалт судалгааг 2019 оны 08-р сарын 01-11-ний хооронд гүйцэтгэхээр тохиролцлоо.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.06.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter