ЗӨСТ
Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт тандалт, хайгуул шинжилгээ хийлээ
686

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрийг хамруулан тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээг Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран хийж гүйцэтгэв.

Тус тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт, хайгуул шинжилгээгээр Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт орших хайгуулын 5 сектор, тандалтын 4 секторуудаас урт сүүлт зурам, Монгол тарвага, үлийн цагаан оготно, чичүүл олзворлож, зэм үхдэл, гулгидас, гадны шимэгч цуглуулав. Одоогоор Нийслэлийн Зоонозын өвчин судлалын нян судлалын лабораторид шинжилгээ хийгдэж байна. Мөн тус сумын 100 иргэдээс асуумж судалгаа авлаа.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter