ЗӨСТ
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарив сумдад ажиллалаа
780

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь 2019 оны 06-р сарын 10-23-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тонхил, Дарив сумад ажиллалаа.

Тус хугацаанд Угалз-Ханжаргалан Сутай-Даривын цурав голомтод тарваган тахлын тандал хайгуулын шинжилгээг хийж, зурам, монгол тарвага, махчин шувуудын тооллого, бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг хийж гүйцэтгэлээ. Мөн шинжилгээний явцад тарваганы зэм үхдэл, монгол тарвага, урт сүүлт зурам, үлийн цагаан оготно олзворлож, тэдгээрийн үс ноолуураас бүүрэг цуглуулан зүйлийг нь тодорхойлж, лабораторийн шинжилгээнд хамруулахад тарваган тахлын үүсгэгч илрээгүй болно.

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхэл чиглэсэн сургалт, сурталчилгаа, иргэдэд санамж хуудас тараах зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Тус сумдын Эрүүл мэндийн төвийн ажилчид болон иргэдэд “Зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр тус бүр 1 цагийн сургалтыг зохион байгуулж, санамж хуудас тараалаа. Тус хоёр сумдын Эрүүл мэндийн төв нь зоонозын халдварт өвчлөл гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээнд бэлэн эсэх, хамгаалах өмсгөлийн тоо, бүрдэл стандарт хангасан байдалд үзлэг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн Тонхил, Дарив сумдын тарваган тахлын голомтот бүсэд чиглэсэн зам дээр иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор тарвага агнахыг хориглосон самбарыг байнга байршуулахаар сум, орон нутгийн удирдлагууд болон сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна.

Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter