Цаг үеийн
Хилээр дамжин тархах шинэ болон сэргэн тархах өвчний үед салбар хоорондын мэргэжилтнүүдийг чадавхжуулах ширээний дасгал сургуулилт зохион байгууллаа
978

Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2018 онд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн боомт орчмоор хийсэн зоонозын халдварт өвчний эрсдэлийг тодорхойлох тандалт судалгаагаар бор харх, зурам, гэрийн бор огтоно зэрэг жижиг мэрэгч амьтдын дунд тарваган тахал болон түүнтэй хам тохиолдох листериоз, хуурмаг сүрьеэ зэрэг халдварт өвчний тархалт өндөр байгааг илрүүлсэн. Иймээс 2019 оны ЗӨСТөвийн төлөвлөгөөт ажлын хүрээнд хилээр дамжин тархах шинэ болон сэргэн тархах өвчин, болзошгүй эрсдэлийн үеийн бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулах чиглэлээр сургалтыг тус сумд зохион байгууллаа.

Сургалтаар зоонозын халдврт өвчний үед Монгол улсын шадар сайдын 2017 оны 08 тоот тушаалын хүрээнд салбарууд хамтран ажиллаж, мэдээлэл солилцох эрсдэлийн үнэлгээ хийх, мэрэгчгүйтгэл хийх, зоонозын халдварын дархлаажуулалтын зохион байгуулалт, Замын-Үүд сумын нутагт тархаад буй мэргэчдийн тархалтын байдал мөн Баян-Өлгий аймагт гарсан тарваган тахал өвчний үед авсан арга хэмжээ, сургамж, туршлагыг хуваалцсан мэдээллийг өгч, Замын-Үүд суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн үед сум, орон нутгийн түвшинд хариу арга хэмжээг цаг адалгүй, зөв зохион байгуулахад чиглэсэн ширээний дасгал сургуулийг зохион байгууллаа. Уг сургалтад Дорноговь аймгийн ЭМГ, Замын-Үүд сумын ЗДТГ, Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, ХМХА, Гаалийн газар , ГИХГ, Хилийн 0108-р анги, Онцгой байдлын хэлтэс зэрэг нийт 11 байгууллагын 52 мэргэжилтэн, албан хаагчид хамрагдаж, чадавхжлаа.

Нийтлэгдсэн огноо: 2019.07.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter