Онцлох
Зоонозын өвчин судлалын үндэсний төв магадлан итгэмжлэгдсэн байгууллага боллоо
2043

Манай төв нь Монгол улсын хэмжээнд зоонозын халдварт өвчнүүдийг тандах, хянах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг удирдан хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, дэгдэлтийн үед голомтод эрт сэрэмжлүүлэх, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах, зоонозын өвчний тархалтын тандалт судалгааг хийх, хүн амыг уг халдварт өртөх эрсдэлээс сэргийлэх, орон нутгийн харьяа байгууллагууд болон бусад эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, лабораторийн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, улсын хэмжээнд зоонозын халдварт өвчний мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй, чанар аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласны дүнд байгууллагын магадлан итгэмжлэлд амжилттай дүн үзүүлж 2019 оны 06-р сарын 25-ны өдөр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангасан” магадлан итгэмжлэгдсэн байгууллага болж, БАТЛАМЖ-ийг ЭМЯ-аас гардаж авсан.

Энэхүү батламжийг авахад хамтран зүтгэж ажилласан байгууллагын нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж цаашдын ажил үйлс дэвжихийг хүсэн ерөөе.

Нийтлэгдсэн огноо: 2019.07.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter