ЗӨСТ
Нийслэлийн дүүргүүдэд тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ
770

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв нь Нийслэлийн Хан-Уул, Сонгинохайрхан, Налайх, Баянзүрх дүүрэгт боом өвчний лабораторид суурилсан тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус тандалт судалгааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс 07-р сарын 26-ны өдрүүдэд гүйцэтгэж, боом өвчний хяналтын шинжилгээнд арчдас, хүнсний бүтээгдэхүүн, ус, хөрс бууц, үс, ноос нийт 249 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулж байна. Мөн боом өвчний эрсдэл, мэдлэг, хандлагыг тогтоохоор 100 хүнээс асуумж судалгаа авч үнэлгээ хийн ажиллаж байна.

Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter