Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь иргэдэд зориулсан цахим санамж боловсруулан мал амьтнаас хүнд халдварладаг халдварт өвчний талаар мэдээлэл бүхий цахим холбоосыг QR кодоор дамжуулан иргэдэд хүргэн ажиллаж байна. Интернетэд суурилсан тус санамжийг цаг тухай бүр нь шинэ мэдээ, мэдээллээр тогтмол баяжуулж, иргэд хүссэн мэдээллээ хаанаас ч өөрийн гар утасаар дамжуулан цаг алдалгүй авч байна. Одоогийн байдлаар тус цахим санамжид нийт 1,339 хүн зочлон байна.
Цаашид сумдын Эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан малчдад тус мэдээллийг хүргэхээр ажиллаж байна.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2022.11.30