Тойм
Энэхүү хэвлэл нь Үл тоомсорлолыг устгаж, Тогтвортой хөгжлийн бодлогод хүрье гэдэг уриатай Анзаарагддаггүй өвчнүүдийн 2021-2030 онд хэрэгжүүлэх замын зураглалд туссан үйл ажиллагаануудын дэлхийн хэмжээний тайлангийн 2 дахь цуврал юм. Тус тайланд ДЭМБ-ын 6 бүс нутагт Анзаарагддаггүй өвчнүүдийн эсрэг гүйцэтгэсэн өргөн хүрээний үйл ажиллагаанууд, ололт амжилт, сорилтуудыг тусгадаг.
Энэхүү тайланд өнгөрсөн 2022 онд цугларсан тархвар зүйн болон программчилсан өгөгдлүүдэд 2023 онд дүн шинжилгээ хийж, боловсруулж нэгтгэсэн мэдээллүүд орсон байна.
Үл тоомсорлолыг устгаж, Тогтвортой хөгжлийн бодлогод хүрье гэдэг уриатай Анзаарагддаггүй өвчнүүдийн 2021-2030 онд хэрэгжүүлэх замын зураглалын дагуу тус тайланд өвчнүүдийн хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үзүүлэлт болон хамрах хүрээ, хавсарсан үзүүлэлтүүдийн талаарх тоон мэдээлэл багтсан. Мөн замын зураглалын гурван тулгуур багана тус бүрийн чанарын мэдээлэл, бүс нутаг, улс орнуудын ахиц дэвшлийн талаарх мэдээллүүд багтаж байна.
Эцэст нь тайлангийн дүгнэлт, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд, хавсарсан үзүүлэлтүүдийн 6 хавсралт, анзаарагддаггүй өвчнүүдийн эмчилгээнд зориулж хандивласан эмийн байдал, эпидемиологийн 7 хоног тутмын бүртгэлд нийтлэгдсэн анзаарагддаггүй өвчнүүдийн талаарх нийтлэлүүд, 2023 оны 12-р сарын 31-нд нийтлэгдсэн зорилтот бүтээгдэхүүний танилцуулга, ДЭМБ-аас өнөөг хүртэл нийтэлсэн анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн тайлангийн жагсаалт тус тус нийтлэгджээ.
Эх сурвалж: https://www.who.int/publications/i/item/9789240091535
Нийтэлсэн огноо: 2024.05.10
Мэдээ
-
-
-
-
-
-
Мэндчилгээ
By admin -
-
-
-
-
-