ЗӨСТ
Хэнтий аймгийн ЗӨСТ тандалт судалгаа хийлээ
143

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2019 оны 07-р сарын 16-аас 07-р сарын 21-ийг хүртэл 6 хоногийн хугацаанд Хэнтий аймгийн Хэрлэн сум орчимд тарваган тахлын тандалт судалгаа хийж гүйцэтгэлээ. Тус тандалт судалгаагаар Хэрлэн сумд хамаарагдах 5 секторын  42.000 га талбайг хамруулж, 79 га газар нутагт тооллого хийж, 3 зүйлийн 161 мэрэгч амьтан олзворлон нийт 301 сорьц материал дээжлэн лабораторийн шинжилгээнд хамруулсан. Мөн тарваган тахал болон нутагшмад зоонозын халдварт өвчнөөс сэргийлэх сургалтыг нутгийн иргэдэд яриа таниулга хэлбэрээр зохион байгууллаа.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.07.31

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter