Зоонозын өвчин
АНЗААРАГДДАГГҮЙ ӨВЧНҮҮДИЙН ДЭЛХИЙН ӨДӨР 2024: Нэгд. Хий. Устга.
2863

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр

2024.01.30

Нэгд.

Хий.

Устга.

Бид хамтдаа 1.62 тэрбум хүний эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дээшлүүлж чадна.

Таны дуу хоолой, таны үйлдэл амьдралыг өөрчилж чадна. Анзаарагддаггүй өвчнүүдийг урьдчилан сэргийлж, эмчилж болно.

Жил бүрийн 01 дүгээр сарын 30-ны өдрийг Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2024 онд Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдрийг тохиолдуулан, хүн бүрд ялангуяа удирдагчид, нийгэмлэгүүдэд хандан, Анзаарагддаггүй өвчнүүдийн шалтгаан болж буй тэгш бус байдлыг арилгах, 1.62 тэрбум хүнийг хамарсан ядуурал, өвчлөл өндөр ядуу буурай хэсгүүдэд тогтвортой хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа.

Анзаарагддаггүй өвчнүүдийн дэлхийн өдөр уг өвчнүүдийн талаарх мэдээллүүдийг нэмэгдүүлэх, Анзаарагддаггүй өвчнүүдийн 2021-2030 онд хэрэгжүүлэх замын зураглал, 2022 онд батлагдсан Кигалигийн тунхаглалд тусгалаа олсон эдгээр өвчнүүдийг хянах, арилгах, устгахад дэмжлэг болох үйл ажиллагаануудад чиглэж байна.

Дэлхийн эрүүл мэндийн далан дөрөв дэх ассамблейн 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар ДЭМБ-ын гишүүн орнууд санал нэгтэй баталсан WHA74(18) шийдвэрээр 1 дүгээр сарын 30-ны өдрийг “Анзаарагддаггүй өвчин’-ийн өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан юм. Энэ өдөр нь ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн Дэлхийн эрүүл мэндийн 11 өдөр, Дэлхийн эрүүл мэндийн 2 долоо хоногийн нэг юм.

Эх сурвалж: https://www.who.int/campaigns/world-ntd-day/2024  

Нийтэлсэн огноо: 2024.01.24

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter