Халдварт өвчин судлалын Монголын сэтгүүлийн 2024 оны 5 (118) дахь дугаарт зоонозын өвчнүүдийн чиглэлээр бичигдсэн бүтээлүүд нийтлэгдэнэ.
Иймд эрдэмтэн, судлаачид, мэргэжилтэн та бүхнийг тус сэтгүүлийн судалгааны өгүүлэл, тойм болон эпоним нэр томьёо, товч мэдээ, ажиглалт, бодрол бясалгал зэрэг бүлгүүдэд зоонозын өвчний чиглэлээр туурвисан эрдэм шинжилгээний өгүүлэл, танин мэдэхүйн мэдээлэл, дурсамж, байгууллагын ба ахмад ажилтнуудын тэгш ойд зориулсан нийтлэл, албаны бичиг зэрэг материалуудыг сэтгүүлийн редакцад ирүүлж, нийтлүүлэхийг урьж байна.
Сэтгүүлд нийтлүүлэх материалыг 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн дотор altantogtokh@nczd.gov.mn, dnorov09@gmail.com хаягаар хүлээн авна.
“ХАЛДВАРТ ӨВЧИН СУДЛАЛЫН МОНГОЛЫН СЭТГҮҮЛ”-Д НИЙТЛҮҮЛЭХЭЭР ИРҮҮЛЖ БУЙ МАТЕРИАЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА”-ыг энд дарж үзнэ үү.
Нийтэлсэн огноо: 2024.01.26