Цаг үеийн
Монгол-ОХУ-тай хамтарсан Увс аймгийн хилийн бүс нутагт хийсэн ‘Тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний тандалт судалгаа’
2288

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төв, ОХУ-ын Эрхүү хот дах Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран 2019  оны  07-р сарын 16-аас 08 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд бүс нутагт тархсан мэрэгчдийн зүйлийн бүрдэл, нягтшил, тархалт, голомтын төлөв байдал, эпизоотын идэвхжлийг  тогтоох тандалт судалгааг Увс аймгийн Бөхмөрөн, Сагил сумын нутгаас материал дээжлэн хээрийн авто лабораторид шинжилгээ хийлээ.

Шинжилгээнд мэрэгч амьтан, зэм үхдэл, гулигдас, гадны шимэгч зэрэг материалд тарваган тахлын үүсгэгч илрүүлэх шинжилгээг хурдавчилсан сорил болон молекул биологийн шинжилгээний  аргаар шинжилсэн ба 8 сорьцонд тарваган тахлын ДНХ тодорхойлогдсон.

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter