Сургалт
“Журнал клуб”
11195

“Зоонозын өвчин судлал” үндсэн мэргэшлээр суралцагч нар 7 хоног бүрийн баасан гарагт өөрсдийн суралцаж буй чиглэлийн дагуу мэдлэгээ баяжуулан эрдэм шинжилгээ судалгааны ажил, тохиолдлын хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулдаг. Энэ 7 хоногт “Тарваган тахал өвчний дархлаажуулалтыг байгалийн голомттой харьцуулан судлах нь” сэдвээр суралцагч нарыг  хоёр баг болгон хувааж илтгэгч, шүүмжлэгч хэлбэрээр мэтгэлцээнийг зохион байгууллаа. Тус мэтгэлцээнээс гарсан санал, шүүмж, дүгнэлт зэргийг нэгтгэн шинэ санаа дэвшүүлж тус төвийн Нийгмийн эрүүл мэнд, тандалт, шуурхай удирдлагын албанд танилцуулахаар боллоо.

”Журнал клуб”-ийг тогтмол зохион байгуулсанаар суралцагч нар гадаад хэл дээрх эх сурвалжаас эрдэм шинжилгээ судалгааны материал орчуулах, өөрсдөө эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж танилцуулахаас гадна бусад судлаачдын бичсэн эрдэм шинжилгээний бүтээлд дүн шинжилгээ хийх, судалгааг хооронд нь харьцуулан судлах, кейс, бүртгэгдсэн, батлагдсан зоонозын өвчний тохиолдлыг хэлэлцүүлж хамтран мэдээлэл солилцож, шинжлэх ухаанч чадвараа хөгжүүлж байна. Дараагийн хэлэлцүүлгийн сэдэв “Тайлан мэдээний шинэчлэл, үндэслэл” сэдвээр хэлэлцүүлэг үргэлжилнэ.

Нийтлэгдсэн огноо: 2019.08.16

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter