ЗӨСТ
Хөвсгөл аймгийн ЗӨСТ галзуу өвчинтэй тэмцэх өдөрт арга хэмжээ зохион байгуулан ажиллалаа
732

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв нь жил бүр зохион байгууллагддаг “Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд хүүхдэд зориулсан “Галзуугаас сэргийлье”, “Зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлье” санамж зөвлөмжийг шинээр боловсруулан, 2019 оны 09-р сарын 25-28-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ЕБС-ийн  6, 7-р ангийн 395 сурагчдад сургалт зохион байгуулж,  тус сургуулийн 6-р ангийн сурагчдын дунд галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар гар зургийн уралдаан зарлаж, эхний 3 байранд орсон сурагчдыг урамшуулан дэмжиж ажиллалаа.

Мөн Жи Мобайл ХХК-тай хамтран 2019 оны 09-р сарын 27-ны өдөр аймгийн хэмжээний нийт 27586 хэрэглэгчдэд галзуу өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээг хүргэж, Хөвсгөлийн гэр бүлийн радио, FM-104.5-ийн шууд нэвтрүүлэгт 2 удаа галзуу өвчний талаар мэдээ мэдээлэл хийж, FB хуудсуудаар мэдээлэл байршуулан ажиллалаа.

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.10.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter