ЗӨСТ
PREDICT-2 судалгааны төслийн хаалтын ажиллагаа Архангай аймагт боллоо
815

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн “Шинээр тархаж буй цар тахал хөтөлбөр”-өөс санхүүжилттэй PREDICT-2 судалгааны төсөл 2016-2019 онд амжилттай хэрэгжиж дууслаа.

2019 оны 10-р сарын 01-03-ны өдрүүдэд төслийн үр дүнгийн хэлэлцүүлэг болж, Булган, Хөвсгөл, Архангай аймгуудын Мал эмнэлгийн газрын малын эмч, ЗӨСТ-ийн мэргэжилтнүүд  оролцжээ.

Шувууны томуугийн тандалт судалгааны явцад ус намгийн  шувуудыг таних, зүйлийн бүрдлийг тогтоох, томуу өвчнөөр, өвчилсөн болон үхсэн шувуудаас дээж авах, шувууны сангас цуглуулах, биоаюулгүй байдал ба хувийн хамгаалах хэрэгслийг ашиглах, хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээ мэдээллийг солилцох, зоонозын халдварт өвчнүүдийн эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлж, халдварын аюулыг эрт илрүүлэх, эмгэг төрүүлэгчийн төвшинд судлаж хамтран ажилласан байна.

Тандалтаар нийт 26 цэгт газраас 3243 шувууны сангасны дээж цуглуулан  МЭАЦЛ-т шинжлэхэд, нугас (Anas sp), гангар хун (Cygnus cygnus), галуу (Anser sp), хондон ангир (tadorna ferruginea), Цахлай (Larus sp) зүйлийн шувууны 57 дээжинд  шувууны томуугийн сул хоруу чанартай  А хүрээний Н3N8,H10N7, H6N2,H10N7,H3N8, H4N6  хэв шинжийн вирусийг илрүүлжээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2019.10.04

 

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter