Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1226

Ажлын байр: Нэгдсэн лабораторийн албаны дарга

Тавигдах шаардлага:

Боловсрол:

  • Магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийг хүний их эмчээр төгссөн /нян судлагч, лабораторийн их эмч/
  • Удирдах албан тушаалд ажиллаж байсан туршлагатай /3-с дээш жил/
  • Лабораторийн чиглэлээр резидентээр төгссөн

Ерөнхий шаардлага:

  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан
  • Чанарын чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Багаар ажиллах чадвартай,
  • Мэргэжлийн чиглэлээр орос, англи хэлний ярианы болон бичгийн зохих мэдлэгтэй,
  • Орчин үеийн мэдээлэл харилцаа холбооны техниктэй харьцах, компьютерын программуудыг хэрэглэх чадвартай
  • Ажлын ачаалал даах чадвартай
  • Ажилдаа идэвх, санаачилгатай
  • Хувийн зохион байгуулалт сайтай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн анкет №1 /2019 оны 05 дугаар тогтоолын дагуу/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, гэрчилгээ
  • Намтар 3 үеийн
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /Нотариатаар баталгаажуулсан/
  • 4 хувь цээж зураг /сүүлийн 3 сард авахуулсан/
  • Өмнө ажиллаж байсан бол тухайн байгууллагын тодорхойлолт
  • Хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь/

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Зоонозын халдварт өвчний онош зүйн лавлагаа тусламж, үйлчилгээ үзүүлэх, лабораторийн шинжилгээ, оношилгооны лавлах технологи, стандарт үйлдлийг боловсруулах, харьцуулан үнэлэх, лабораторийн шинжилгээний тэжээлт орчин, биобэлдмэл, үйлдвэрлэлийн чанар, стандарчлалыг  хангах, технологийг шинэчлэх зэрэг асуудлыг хариуцан хүний нөөцийг мэргэжлийн өндөр түвшин зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих

Материалыг хүлээн авах сүүлийн хугацаа:

2019 оны 12-р сарын 01-ний өдөр

Хаяг: СХД, 20-р хороо Сонсголон, Автобус баазын зүүн талд ЗӨСҮТ

Холбоо барих утас: 99194022

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter