ЗӨСТ
Баянхонгор аймгийн ЗӨСТ сургалт зохион байгууллаа
652

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүд 2020 оны 01-р сарын 29-ний өдөр аймгийн сумдын эрүүл мэндийн төвийн эмч нарт цахимаар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэнд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, ОБГ-ын эмч, ажилчдад Эрүүл мэндийн сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр албан даалгавар, Баянхонгорын аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны А/45 дугаар захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн зөвлөмж, Шинэ nCoV коронавирусийн шалтгаант хэв шинжит бус, хүнд хэлбэрийн уушгины хатгалгаа өвчний тархалт, тархвар судлал, эмнэл зүй, оношилгоо, эмчилгээ, шинэ коронавирусийн халдварын үеийн халдварын сэргийлэлт хяналт, эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг халдвараас сэргийлэх, үйлчлүүлэгчдийг тусгаарлан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвээр мэдээлэл өгсөн бөгөөд сургалтад 150 гаруй эмч, мэргэжилтэн хамрагдлаа. 

Мөн нэг удаагийн хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөж тайлах дарааллаар дадлага хийлгэв. Эмч, эмнэлгийн ажилтнуудын мэдлэгийг сэргээсэн чадавхжуулсан сургалт боллоо.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.01.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter