ЗӨСТ
Хэнтий аймгийн ЗӨСТ шинэ короновирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна
817

Шинэ короновирусийн халдварын дэгдэлттэй холбоотой гарсан ЭМС-ын 2020 оны 19 дүгээр албан даалгаврын дагуу Хэнтий аймгийн ЗӨСТ ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Шинэ короновирусийн халдварын тухай эмч, ажилчдад болон иргэдэд зориулсан сургалт бэлтгэн өнөөдрийн байдлаар аймгийн ЭМГ, ОБГ, АНЭ-ийн халдвартын тасгийн нийт 112 хүнд сургалт зохион байгууллаа.

Мөн Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн эмч, мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөн туслах баг Хэнтий аймгийн Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал сумдад үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг үйлчилгээний газруудад нийт 44 объектын 4286 м2 талбайд халдваргүйтгэлийн үйлчилгээ үзүүллээ. 

Шинэ коронавирусийн халдварын тухай мэдээллийг Хэнтийн мэдээ сонин, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын цахим хуудас, фэйсбүүк хуудсанд тухай бүрт нь байршуулан ажиллаж байна.

Хэнтий аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.01.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter