Цаг үеийн
Резидент эмч нарын бэлэн байдлыг ханган ажиллаж байна
1659

Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд резидент эмч нарын бэлэн байдлыг хангах ажилд хамтран ажиллаж байна.

Суралцагч эмч нарт сургалт зохион байгуулж эхлэв. Төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй суралцагч, анагаах ухааны боловсрол олгох сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “Шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, халдварын хяналт, сэргийлэлт” сургалтыг 2020 оны 01-р сарын 28-ны өдрөөс эхлүүлж эхний 301 резидент эмчид ЗӨСҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хичээл заасан. 2020 оны 01-р сарын 29-31-ний өдрүүдэд уг сургалтыг үргэлжлүүлэн заалаа.

Төгсөлтийн дараах сургалт эрхлэх 19 байгууллагын төрөлжсөн мэргэжлийн сургалтад 124, үндсэн мэргэшлийн сургалтын 1 дүгээр дамжаанд 536, 2 дугаар дамжаанд 443, нийт 1103 их эмч нарт сургалтыг хуваарийн дагуу сургалтад хамруулсан байна.

Нийтлэгдсэн огноо: 2020.02.04

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter