Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Гашуун сухайт боомтод Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн мэргэжлийн баг ажиллаж, боомтод урьдчилан сэргийлэх халдваргүйтгэл хийлээ. Тус боомтын гаалийн газар, хилийн мэргэжлийн хяналтын газар, банкууд, дэлгүүрүүд зэрэг байгууллагуудын оффис болон хуваарьт талбайг хамруулж, халдваргүйтгэлийг хийж гүйцэтгэлээ. Мөн боомтод ажиллаж байгаа ажилтан, албан хаагч нарт шинэ коронавирусийн халдвар, ариутгал халдваргүйтгэлийн талаар яриа таниулга хийж, санамж хуудас тараалаа.


Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.02.04




