Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр “Шинэ коронавирусийн халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх тухай” албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн 228 байгууллагын 48106.6м2 талбайд, Гашуун сухайт боомт, Ханбогд, Цагаан хад, Цогтцэций, Баяндалай сумын нийт 106 байгууллагын 53792,5 м2 талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийлээ.
Халдваргүйжүүлэлтийг ЗӨСҮТ-ийн 2020 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/15 халдварын үед халдваргүйтгэл хийх түр заавар болон Монгол улсын (Стандарт-MNS-5161-1,2,3:2002) стандартыг баримтлан хийсэн. Халдваргүйжүүлэлтэд БОАЖ-ын сайд, ХХААХҮ-ийн сайд, ЭМ-ийн сайдын 2019 оны А/59, А/45, А/81 тоот тушаалаар батлагдсан жагсаалтад орсон бодисуудыг ашиглалаа.
Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.04.17