Зөвлөгөө
Шувууны томуу өвчнөөс сэргийлье
2991

Монгол оронд 2005-2011 онд ихэвчлэн 05-р сард шувууны томуугийн өвчлөлд усны шувуудад буюу нугас, галуу, хун төрлийн нийт 366 нүүдлийн зэрлэг шувууд өртөж,  7 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.  Шувууны томуу нь аливаа улс орны хил хязгаараас үл хамааран нүүдлийн шувуудаар дамжин халдварлах боломжтой ба Азийн зарим оронд шувууны томуугийн өндөр хоруу чанартай А хүрээний вирусээр үүсгэгдсэн өвчлөлийн тохиолдлууд бүртгэгдсээр байна. Иймд шувуудын үхэл хорогдлын тухай, ялангуяа гол, нуурын эрэг орчмоор олноор эндэж буй шувуудын мэдээллийг холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлага, ЗӨСҮТ, орон нутагт ЗӨСТ-д яаралтай мэдээлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

Нийтлэгдсэн огноо: 2020.04.30

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter