ЗӨСТ
Баянхонгор ЗӨСТ тандалт судалгаа хийлээ
943

Баянхонгор аймгийн ЗӨСТ 2020 оны 04-р сарын 21-24-ний өдрүүдэд галзуу өвчний голомтот бүс нутгийн хүн амын дунд галзуу өвчний мэдлэг, хандлага, дадлыг үнэлэх зорилгоор хүн амын дундах тандалт судалгааг хийлээ. Судалгаанд Баян-Өндөр сумын 3-р баг, Баянцагаан сумын 5-р багийн нийт 300 иргэнээс түүврийн аргаар асуумж судалгаа авч, урьдчилан сэргийлэх зөвлөмж, гарын авлага 300 ширхэгийг тараалаа. Мөн хоёр сумын Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдэд ‘Галзуу өвчиний оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт’, ‘Зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт’ сэдвүүдээр сургалт зохион байгуулав. Сургалтад 60 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдав.

Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.05.01

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter