Цаг үеийн
“Эмнэлгийн ариутгал судлал” төрөлжсөн мэргэшлийн сургалт эхэллээ
1873

Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах “Эмнэлгийн ариутгал судлал” төрөлжсөн мэргэшлийн сургалт ЗӨСҮТ-д эхэллээ. Уг сургалт нь 2020 оны 06-р сараас 09-р сар хүртэл 3 сар үргэлжлэх бөгөөд эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэл, ахуйн шавьжгүйтгэл, мэрэгчгүйтгэл, зонхилон тохиолдох болон зоонозын өвчний голомтын халдваргүйтгэл, эмнэлгээс шалтгаалах халдварууд болон халдвараас сэргийлэх, биоаюулгүй байдал, биохамгаалал, эмнэлгийн ариутгалын чиглэлээр явагдана.

Сургалтад аймаг, нийслэлийн нэгдсэн эмнэлэг болон хувийн хэвшлийн зарим эмнэлгүүдийн сувилагч, бага эмч, ариутгагч нар хамрагдаж байна.

Нийтлэгдсэн огноо: 2020.06.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter