ЗӨСТ
Тандалт шинжилгээ хийлээ
966

Өмнөговь аймгийн ЗӨСТ 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Ханбогд сумын Сайр гурван булаг, Мөргөцөг, Хар заг зэрэг тарваган тахлын цурав голомтод тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.

Тус тандалт шинжилгээгээр морин чичүүл, махчин шувуудын тооллого, жижиг мэрэгчдийн бүлийн ажиглалт, үндсэн болон дэд агуулагчдын нүх үзэж, зэм үхдэл хайх, дээж цуглуулах ажлыг гүйцэтгэлээ. Шинжилгээний явцад 50 амьтан барьж, тэдгээрийн үс ноолуураас бүүрэг цуглуулж, зүйлийг тодорхойлж, лабораторийн шинжилгээнд хамруулав.

Мөн Ханбогд сумын эрүүл мэндийн төв, голомтот нутагт нутаглаж буй иргэдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгаа хийж, санамж хуудас тараалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.06.26

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter