ЗӨСТ
Ховд аймгийн ЗӨСТ тандалт шинжилгээ хийж гүйцэтгэлээ
1209

Ховд аймгийн Зоонозын Өвчин Судлалын Төв 2020 оны 06-р сарын 04-15-ны өдрүүдэд Ховд аймгийн Үенч, Мөст сумын Бөөрөг-Мянган угалзат, Их улаан даваа бураатын өр голомтын 6 дүүргийн 53418 га талбайд тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний тандалт шинжилгээ хийж гүйцэтгэлээ.

Тус шинжилгээгээр талбайн ажиглалт, маршрут тооллого, араатан болон махчин шувуудын тооллого, жижиг мэрэгчийн тооллого, хавхат болон зангат хоногийг ажиллуулж, нийтдээ 70 ширхэг амьтан 1 үхдэл олзворлосон. Шинжилгээгээр цуглуулсан сорьцонд лабораторийн шинжилгээ хийж байна.

Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.06.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter