ЗӨСТ
Дундговь аймгийн ЗӨСТ тарваган тахлын байгалийн голомт хяналтын шинжилгээ хийлээ
925

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2020 оны 06-р сард Дундговь аймгийн Говь-Угтаал, Баянжаргалан сумын Хараатын өр голомтод тарваган тахал түүнтэй хам тохиолдох өвчний байгалийн голомт хяналтын тандалт шинжилгээг хийж гүйцэтгэв.

Тус шинжилгээгээр Говь-Угтаал, Баянжаргалан сумдын 36000 га талбайд мэрэгч амьтдын зүйлийн бүрдэл, тоошил, тархалтын судалгааг хийж, 4 зүйлийн 80 жижиг мэрэгч амьтан олзворлон, мэрэгч амьтны үс ноолуураас 267 бүүрэг цуглуулжээ.

Судалгааны хугацаанд цуглуулсан мэрэгч амьтад, гадны шимэгчийн нийт 313 материалыг нян судлалын болон биологийн аргаар шинжилж байна.

Мөн тус нутгийн 14 өрхийн 27 иргэнээс тарваган тахал өвчний мэдлэг хандлага, эрсдэлийг тогтоох судалгаа авч, 46 хүнд тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийн, зоонозын халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх 4 төрлийн 184 ширхэг сурталчилгааны хуудсыг тараан ажилласан байна.

Дундговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.06.29

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter