ЗӨСТ
Өмнөговь аймгийн сумдад сургалт зохион явуулж байна
1069

ЭМЯ, Өмнөговь аймгийн ЗДТГ, USAID, WHO, Unicef, UNFPA ‘Эмэгтэйчүүд залуучуудын нэгдсэн хөтөлбөр’-үүдийн дэмжлэгтэйгээр ‘Коронавируст COVID-19 халдварын сэргийлэлт, хяналт ба эмнэлзүйн менежмент’ сургалтыг Өмнөговь аймгийн ЭМГ, БОЭТ, ЗӨСТ-ийн сургагч багш нар хамтран зохион явуулж байна.

Тус сургалтыг бэлтгэгдсэн сургагч багш нарын 4 баг хамтран 14 сумд амжилттай зохион явуулж, нийт 280 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан. Сургалтаар сумдын эрүүл мэндийн төвийн эм, ажилчдын мэдлэгийг дээшлүүлэх, бэлэн байдлыг хангах, баримт бичгийн хэрэгжилт, хамгаалах хувцасны бэлэн байдал хангалт, халдваргүйтгэлийн бодисын нөөц, хог, хаягдал зэрэгт хамтарсан үнэлгээ хийж ажиллалаа.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.07.03

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter