Архангай аймгийн ЗӨСТ-ийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Өгийнуур сумын Өгий нуур, Дойт, Амин зэрэг нууруудад ус намгийн шувуудын ажиглалт болон шумуулын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
Тандалтаар нүүдлийн шувууд олноор цуглардаг 7 цэгт газарт шувууны тооллого хийхэд 5 баг 9 төрлийн 25 зүйлийн 4,150 усны шувуу тоологдлоо.
Ажиглалт, тандалтаар шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй.
Шумуулын тандалт судалгааг Өгийнуур сумын Өгий нууранд 5 цэгт газарт хийж, нийт 190 шумуул цуглуулж ЗӨСТ-ийн шимэгч судлалын лабораторид зүйлийн бүрдлийг тогтоох судалгаа хийлээ.

Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн: 2020.09.10




