Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
807

НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНД, ТАНДАЛТ ШУУРХАЙ УДИРДЛАГЫН АЛБАНД ЭМНЭЛЗҮЙЧ ЭМЧИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Гүйцэтгэх үүрэг:

  • Зоонозын халдварт өвчний дэгдэлт, тохиолдлын үед эмнэлзүй оношлогоо, эмчилгээний зөвлөмж өгөх, арга зүйгээр хангах;
  • Яаралтай тусламжийн бэлэн байдалд хяналт тавих;
  • Тусгаарлах байрны үйл ажиллагааг хариуцах
  • Шаардлагатай тохиолдолд алсын болон хот орчмын дуудлагын багт ажиллах, оношлогоо эмчилгээний зөвлөгөө өгөх;
  • Зоонозын халдварт өвчний мэдээ, тайланг цуглуулах, дүгнэлт гаргах
  • Эрсдэлийн түргэвчилсэн үнэлгээ хийхэд оролцох;
  • Байгуулагын эмч, ажилчдын эрүүл мэндийн асуудлыг хариуцах, эрүүлжүүлэх төлөвлөгөө боловсруулж ажиллах;

Тавигдах шаардлага:

  • Эмчлэх эрхийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй байх;
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх;
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах, манлайлах ур чадвартай байх;
  • Компьютерын хэрэглээний программуудыг эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан;
  • Тогтвор суурьшилтай ажиллах;
  • Халдварт өвчин судлалын төгсөлтийн дараах төрөлжсөн сургалтанд хамрагдсан бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-4%/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЗӨСҮТ-ийн Захиргааны 1 давхарт 107 тоот өрөө, Захиргааны албанд хүлээн авна.

Утас:99035728

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна.

Үүнд:

  1. Баримт бичгийн шалгаруулалт
  2. Ярилцлагын шалгалт

ЗӨСҮТ-ИЙН ЗАХИРГААНЫ АЛБА

2020.11.12

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter