Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс Эерэг хандлага- Эмчилгээний эхлэл эмчилгээний хандлага аяны хүрээнд ерөнхий боловсролын хоёрдугаар сургуулийн 6-12-р ангийн нийт 18 бүлгийн 396 сурагч, 50 гаруй багш нарт танилцуулга хичээл хийж, зоонозын өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгч, гарын авлага, зурагт хуудас тараалаа.
Мөн томуугийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд байгууллагын нийт албан хаагчдыг дархлаажуулалтад бүрэн хамруулж, халдваргүйжүүлэлт хийлээ.
Говь-Алтай аймгийн Зоонозын өвчин судлалын төв
Нийтлэгдсэн огноо: 2020.11.18