ЗӨСТ
“Эерэг хандлага-эмчилгээний эхлэл” аянг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна
1268

Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/408 дугаар тушаал, Аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны А/70 дугаар тушаалын дагуу “ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭМЧИЛГЭЭНИЙ ЭХЛЭЛ” 3 сарын аянг тэмдэглэн өнгөрүүллээ. Аяны хүрээнд аймгийн ЭМГ-ын дэргэдэх эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дарга Д.Дэлгэрсайханыг урьж байгууллагын нийт албан хаагчдад “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн” талаар дотоод сургалт хийсэн. Мөн ажилтнуудыг эмнэлгийн халаад, пиджам, оффис платье, энгэрийн тэмдэг, энгэрийн зүүлт, хүзүүний алчуур, хээрийн хувцас зэргээр бүрэн хангалаа. Байгууллагын зүүн талын захиргааны хэсэгт иж бүрэн засвар, амьтан судлал, лаборатори, ариутгалын хэсгийн тохижилтонд анхааран ажилласан. Мөн иргэдээс санал хүсэлт хүлээн авах утас, саналын хайрцаг, цахим шуудан зэргийг ашиглан санал хүсэлт хүлээн авсан ба бидний ажлыг дэмжин урам хайрласан хамтран ажилладаг байгууллага иргэд олон байлаа. Байгууллагын ажилчдыг томуугийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлж дархлаажуулалтад хамруулж, дархлаа дэмжих зорилгоор витаминаар ханган ажиллаж байна.

Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Нийтлэгдсэн огноо: 2020.11.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter