Цаг үеийн
Гэрийн тэжээвэр, зэрлэг амьтад короновирусийн (КОВИД-19) халдвар авсан тохиолдлууд
2338

Монгол улсад одоогоор гэрийн тэжээвэр болон зэрлэг амьтад, нүүдлийн шувууд Короновирусийн (КОВИД-19) халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй боловч олон улсад гэрийн тэжээвэр амьтад болох нохой, муур, зэрлэг амьтдад болох амьтны хүрээлэнгийн бар, арслан, аж ахуйн зориулалтаар тэжээж буй булга зэрэг амьтдад илэрсэн. Дээрх амьтдаас хүнд халдварласан тохиолдол одоогоор бүртгэгдээгүй, судлагдаагүй. Нүүдлийн шувууд халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй. 

2020 оны 11-р сарын 13-ны байдлаар 17 оронд амьтад халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн байна. Хамгийн олон тохиолдол Дани (усны булганы аж ахуй-207), Голланд (усны булганы аж ахуй-62)  улсад бүртгэгдсэн. www.Oie.int

Зураг 1. Амьтад халдвар авсан тохиолдолууд

Хүснэгт 1. Өвчлөл бүртгэгдсэн улс орон

Улс орон Өвчилсөн амьтад Анх бүртгэгдсэн огноо
ХонгКонг Нохой 21/03/2020
Муур 24/07/2020
Бельги Муур 28/03/2020
АНУ Булга, нохой, муур, арслан, бар 43986
Голланд Булга 26/04/2020
Франц Муур 43866
Испани Муур 44140
Булга 16/07/2020
Герман Муур 13/05/2020
Орос Муур 26/05/2020
Дани Булга 17/06/2020
Англи Муур 28/07/2020
Япон Нохой 44020
Муур 43993
Итали Булга 30/10/2020
Швед Булга 29/10/2020
Чили Муур 22/10/2020
Канад Нохой 28/10/2020
Бразил Муур 29/10/2020
Грек Булга 16/11/2020

 

Тохиолдол-1. ХонгКонг улсад 2020 оны 02-р сарын 28-нд гэрийн тэжээвэр нохойноос Короновирусийн (КОВИД-19) халдвар илэрсэн анхны тохиолдол бүртгэгдсэн. Уг нохойны эзэн 60 настай, эмэгтэй 2020 оны 02-р сарын 25-нд шинжилгээ өгөхөд эерэг гарсан ба 2020 оны 03-р сарын 08-нд эдгэрч эмнэлгээс гарсан.

Тохиолдол-2. Хонконг улсын Пок Фу Лам мужид эзэн нь халдвар авсаны дараа нохойг хөл хорионд оруулсан байсан. Нохойнд ямар нэг өвчний шинж тэмдэг илрээгүй.

Тохиолдол-3. Хонгконг улсад гэрийн тэжээмэл муур халдвар авсан тохиолдол 2020 оны 04-р сарын 01-нд гарсан ба эзэн нь халдвар авсан байсан. Муурт өвчний шинж тэмдэг илрээгүй. Гэрийн тэжээмэл амьтан халдвар авч байгаа 3 дахь тохиолдол болж байна.

ХонгКонг улсад 2020 оны 04-р сарын 04-нд муур болон нохой халдвар авч байгаа талаар судалгаа хийхэд, бохирдсон орчин эсвэл халдвар авсан хүнээс халдварыг авсан гэж таамаглаж байна. БНХАУ-н Ухань мужийн Вирус судлалын тэнхим, Huazhong их сургуулийн микробиологийн лаборатори хамтран судалгааг хийсэн. Нийт 102 муурнаас ийлдэсний дээж авсан үүнээс 15 хувьд нь эерэг буюу халдвартай, халдварлуулах түвшин 14.7% гарсан.  Шинжилгээний хариу эерэг дүнтэй 11 мууранд эсрэг биет үүссэн ба тэдний 3 нь хариу урвалын титр өндөр байсан. Шинжилгээний хариу урвалын титр өндөр байгаа шалтгаан нь халдвар авсан муур, өвчтөнтэй илүү ойр байсан гэж үзсэн байна.

Тохиолдол-4. Нью Йорк хотын “Бронкс” амьтны хүрээлэнгийн “Надя” нэртэй бараас коронавирусийн (КОВИД- 19) халдварын шинж тэмдэг 2020 оны 04-р сарын 05-ны өдөр илэрсэн. Барын хооллох дуршил нь буурч, хуурай ханайлгах шинж илэрч байсан. Барнаас дээж авч үзсэнээс хойш дахин 5 бар, арслангуудад амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн. Амьтны хүрээлэнгийн эдгээр амьтдаас бусад амьтдад шинж тэмдэг илрээгүй. Орон нутгийн эрүүл мэндийн ажилчдын үзэж байгаагаар амьтны хүрээлэнгийн ажилтнаас халдвар авсан байх магадлалтай гэж үзжээ.  Амьтны хүрээлэн нь 3-р сарын дунд үеэс олон нийтэд үйлчилэхээ больсон ба эхний бар 2020 оны 03-р  сарын 27-оос өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн.

Тохиолдол-5. 2020 оны 04-р сарын 22-ны өдөр АНУ-н Халдварт Өвчний Хяналт, Судлалын төв, Хөдөө Аж ахуйн яамны Үндэсний Мал Эмнэлгийн Лабораториуд гэрийн тэжээвэр 2 муур халдвар авсан болохыг мэдээлсэн. Амьсгалын замын сул шинж тэмдэг илэрсэн. Тэжээвэр амьтад халдвар авсан тохиолдол дэлхийн хэмжээнд цөөн тохиолдол бүртгэгдсэн ба бүгд гэрийн эзэн нь халдвартай байсан байна. Гэвч энэхүү 2 тохиолдлын нэгэнд гэрийн эзэн, гишүүд халдвартай байгаагүй. Гэрийн эзэн халдвартай байсан тохиолдол буюу үлдсэн нэг тохиолдолын мууранд өвчний шинж тэмдэг илрээгүй.

Тохиолдол-6.  Голланд улсын булганы үслэг эдлэлийн 2 аж ахуйд  булга халдвар авсан тохиолдол 2020.04.23 бүртгэгдэв. Халдвар авсан булга амьсгалын замын өвчний хэд хэдэн шинж тэмдгийг үзүүлсэн. Аж ахуйн ажилчид халдвартай байсан учир халдварыг ажилчидаас авсан гэж үзэж байна.

Тохиолдол-7.  АНУ-н Умард Каролин мужид нохой халдвар авсан анхны тохиодол бүртгэгдсэн байна. Нохойнд өвчний шинж тэмдэг илэрсэн. Нохой нойрмоглох, хоолонд дургүй болох шинж тэмдэг илэрсэн. 2020оны 11-р сарын байдлаар АНУ-д амьтад халдвар авсан тохиолдол нийт 61 тохиолдол бүртгэгдээд байна.

Сүүлийн тохиолдлууд. Дани болон Недерланд улсад аж ахуйн зориулалтаар тэжээж буй усны булганд халдвар илэрсэн хэд хэдэн тохиолдол бүртгэгдсэн. Энэхүү амьтнаас хүн халдвар авсан байж болзошгүй мөн цаашид эдгээр амьтны дунд вирус удаан хугацаанд эргэлдэж, мутацид орох аюул байгаа тул устгалын арга хэмжээ авахаар болсон. Дани улсад үйл ажиллагаа явуулдаг 1000 орчим фермер болон үйлдвэрийн 17 сая булгыг устгалд оруулахаар болсон. Учир нь 5 аж ахуй нэгжийн нэгд нь халдварын тохиолдол бүртгэгдээд байна.

Нийтлэгдсэн огноо: 2020.11.20

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter