Ажлын байрны зар
Нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалт зарлаж байна
1062

Захиргааны албанд төлөвлөлт хариуцсан мэргэжилтний ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.

Ажлын байр: Төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн

Гүйцэтгэх үүрэг:

  1. Төвийн үйл ажиллаганы үр дүн, үр ашгийн судлагаа хийх
  2. Бүтээгдэхүүн үйл ажиллагааны өртөг тооцох
  3. Төвийн урт болон дунд хугацааны стратеги, жилийн үйл ажиллагааны болон холбогдох бусад төлөвлөгөөг боловсруулах, батлуулах
  4. Төлөвлөгөөнүүдийн хэрэгжилтийг хянах, тайлагнах ажлыг зохион байгуулах
  5. Төвийн үйл ажиллагааны төлөвлөлт, хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган шаардлагатай мэдээллээр байгууллагын удирдлагыг хангах, Төвийн үйл ажиллагааны явцын хяналт, хагас, бүтэн жилийн төгсгөлийн үнэлгээнд оролцож дэмжлэг үзүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг холбогдох алба, тасаг, албан тушаалтанд мэдээлэх
  6. Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг санаачлан, хэрэгжүүлэх
  7. Байгууллагын дотоод үйл ажиллагааг дэмжиж ажиллах
  8. Орон нутаг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж системийн тайлан мэдээг нэгтгэх, архивын нэгж үүсгэх

Тавигдах шаардлага:

  • Эрүүл мэндийн эдийн засагч мэргэжлээр төгссөн байх;
  • Гадаад хэлний мэдлэгтэй байх;
  • Эерэг хандлагатай, багаар ажиллах, манлайлах ур чадвартай байх;
  • Компьютерийн хэрэглээний программуудыг эзэмшсэн;
  • Мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан;
  • Тогтвор суурьшилтай ажиллах;

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн 1-р маягт /3*4 цээж зураг-4%/
  • Боловсролын түвшинг тодорхойлсон бүх баримт бичгүүд /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Эмчлэх эрхийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /Нотариатаар гэрчлүүлсэн байх/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл

Дээрх шаардлагыг бүрэн хангасан материалыг ЗӨСҮТ-ийн Захиргааны 1 давхарт 107 тоот өрөө, Захиргааны албанд хүлээн авна.

Утас:99035728

Сонгон шалгаруулалтыг дараах байдлаар зохион явуулна.

Үүнд:

  1. Баримт бичгийн шалгаруулалт
  2. Ярилцлагын шалгалт

ЗӨСҮТ-ИЙН ЗАХИРГААНЫ АЛБА

2020.11.19

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter