You are here: Home / Цаг үеийн / “Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аянд нэгдэхийг уриалж байна
Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх “Нянгийн эсрэг эмийг хариуцлагатай хэрэглэе” дэлхийн 7 хоногийн аянд ЗӨСҮТ-ийн хамт олон нэгдэж байна. Мөн ард иргэд та бүхнийг тус амлалт өгөх үйл ажиллагаанд нэгдэхийг уриалж байна.
Та тус аянд нэгдэхийн тулд дараах алхамуудыг хийгээрэй.
- https://pledge.antibioticawarenessweek.org/ хаягаар ороход дараах дэлгэц гарна. Эсхүл 2 дугаарт байгаа цонх гарч ирнэ.
- Дэлгэцийн доод хэсэгт байгаа “Take the today” цонхон дээр товчлуурыг дарж амлалт өгөх хэсэг рүү орно.
- Дэлгэцээс өөрийн хамааралтай хэсэгт товчлуурыг дарж нэвтэрнэ.
- General public- Иргэн
- Health worker- Эрүүл мэндийн ажилтан
- Food producers- Хүнс үйлдвэрлэгч
- Vet and animal health- Мал аж ахуйн салбарын мэргэжилтэн
- Government- Засгийн газрын байгууллагын ажилтан
- Дэлгэц дараах байдлаар харагдах ба хамгийн доор хэсэгт байгаа асуултад хариулна.
Үүнд: Дараах мэдээллийг Англи үсгээр бичиж оруулна.
- Given name- Нэр
- Location- Mongolia / улсуудаас сонгоно/
- Age- Нас / сонгоно/
- Gender- Хүйс / Сонгоно- Female- Эм. Male- эр /
- E mail- цахим хаяг-аа оруулаад “Add my pledge”-д товчлуурыг дарж нэгдэнэ.
Нэгдсэний дараа дараах цонх гарах ба та өөрийнхөө болон манай улсаас хэдэн хүн нэгдээд байгаа талаар, мөн антибиотикийн зохистой хэрэглээний мэдээллийг авах боломжтой болно.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Нянгийн эсрэг эмийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэх” аянд нэгдэхийг уриалж байна.