Таны мэдлэгт
Дэлхий дахинд дамжуулагчаар дамждаг өвчнүүдийг хянах хариу арга хэмжээний төлөвлөлт ба хэрэгжилтийн тайлан
958

ТОЙМ

Дэлхийн Эрүүл Мэндийн Ассемблейн 2017 оны 05-р сарын WHA70.16 тоот тогтоолоор батлагдсан Дэлхий дахинд дамжуулагчаар дамждаг өвчнүүдийг хянах хариу арга хэмжээний үзэл баримтлал (Global Vector Control Response (GVCR)) нь дамжуулагчдын тандалт, хяналтыг бэхжүүлэх замаар энэ төрлийн өвчлөлүүдийг бууруулах стратегийн арга замыг тодорхойлсон. Хариу арга хэмжээ нь өвчний дарамтыг бууруулахын тулд илүү үр дүнтэй, тухайн улс оронд зохицсон, байнгын тандалт, хяналтад тулгуурласан нэгдсэн менежментийн үзэл баримтлалд суурилсан болно. Үүнд: дамжуулагчдын тандалт, хүн амын болон эрүүл мэндийн мэдээллийн систем, үндэсний хэмжээний мэдээллийн санг үүсгэх, тэдгээрийн чадавхийг бэхжүүлэх, Хяналтын хариу арга хэмжээний үзэл баримтлал (GVCR)-д улс орнуудыг жигд оролцуулах, олон нийтийн болон түншүүдийн оролцоог тусгасан байна. Мөн дамжуулагчаар дамждаг өвчнүүдийн өвчлөл, нас баралтыг хэрхэн бууруулах зорилго, чиглэл, хугацааны үечлэлийг оруулсан. Дээрх тайланд 2020 оны дунд үе хүртэлх хариу арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлсэн, үзэл баримтлалыг төлөвлөсөн зорилгодоо нийцүүлэхэд авсан арга хэмжээнүүдийн талаар тусгажээ. ДЭМБ үндэсний хэмжээнд болон бүс, дэлхийн дахинд хэрэгжүүлж буй дамжуулагчаар дамждаг өвчнүүдийг хянах хариу арга хэмжээний хэрэгжилтийг идэвхтэй дэмжин ажиллаж байна.

Эх сурвалж:

https://www.who.int/publications/i/item/9789240007987

/Тайланг бүрэн эхээр нь эндээс харах /

Visit Us On FacebookVisit Us On YoutubeVisit Us On Twitter